Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус бүр гардуулан өглөө.