Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэх шийдвэрийг гаргажээ.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилжээ. Хархорум хот нь Өвөрхангай аймгийн газар нутагт оршдог өнө эртний түүхтэй Монгол улсын анхны нийслэл билээ.