Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг, улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулснаар улсын харцага цолны болзол хангалаа.
ФОТО: