З.Мэндсайхан: Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна. Хар үрээ түрүүлсэн, комисс шийдвэрээ эргэж харах байхаа

З.Мэндсайхан: Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна. Хар үрээ түрүүлсэн, комисс шийдвэрээ эргэж харах байхаа

Үндэсний их баярын наадмын "шүдлэн" насны морьдын уралдаан өчигдөр /2023.07.10/ болж өндөрлөсөн. Харин тус уралдаанд Хөдөө аж ахуйн сайд асан З.Мэндсайхан болон Дундговь аймгийн уяач Э.Улаанхүү нарын шүдлэн барианд зэрэг орж, З.Мэндсайхан шарга шүдлэн түрүүлсэн гэж зарим хэвлэл мэдээлсэн нь олон хүний шүүмжлэлд ороод байна.

Тэгвэл З.Мэндсайхан энэ талаар өөрийн твиттер хуудастаа мэдэгдэл хийсэн байна. Тэрээр, "Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байхаа. Дундговь аймгийн Луус  сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ" хэмээжээ. 




“FLASH SALE” BSB-д

6 цагийн өмнө