Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өчигдөр /2023.07.08/ өндөрлөлөө.
Энэ жил Урианхай сурын харваанд нийт 353 харваач цэц мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат "Ховд Алтайн Шонхор" багийн харваач спортын мастер Дамиранжавын Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангасан байна.