Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.12.10/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Энэ үеэрээ яагаад Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураахгүй байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Манайд Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэсэн албан бичиг ирээгүй. Э.Оюунболд өөрөө шээс авч шинжилдэг хүмүүсийг АТГ-т өргөдөл өгөөд шалгуулж байгаа юм биш үү. Шүүхдэж байгаа учир шийдэж болохгүй байна. Тэнд цаана нь өөр хүмүүс буруутгагдаад шалгагдаад байгаа юм байна. Допингийн асуудал өнөөдөр гарч байгаа юм биш. Нэлээд удаж байгаа асуудал юм шиг байна лээ. Шүүх шийдвэрээ гаргаг. Тэр үед л шийдвэрээ гаргая" гэв.