Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл өгнө

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл өгнө

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийхээр болжээ. 

Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулийн төслүүд, Өмгөөллийн тухай хууль зэрэг хуулиудыг хэлэлцэхээр товлоод буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2019 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулиудад хориг тавьсан бөгөөд МАН-ын бүлгийн зүгээс 2020 оны улсын төсвийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан дөрвөн асуудал бий. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал  байгаа. Энэ нь 2020 онд барилгын ажил нь эхлэх объектууд 2021 он дамжиж хэрэгжихийг ирэх оны төсвөөс хасах тухай хоёр санал Ерөнхийлөгч ирүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцээд 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Гуравдугаарт,  НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч мөн хориг тавьсан. Гол нь НДШ-ийг нэмэгдүүлсэнд хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын олонх  хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

29 минутын өмнө