Д.Лхагва: БНСУ-д болсон тэмцээний үеэр бэртсэн боксын тоглогч Ж-ын бие сайжирч, эмнэлгээс гаргаж болохоор болсон

Д.Лхагва: БНСУ-д болсон тэмцээний үеэр бэртсэн боксын тоглогч Ж-ын бие сайжирч, эмнэлгээс гаргаж болохоор болсон

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр /2023.03.11/ БНСУ-ын Кёнгидо мужийн Гапёнгүн хотод олон улсын боксын тэмцээн болсон. Тэмцээнд Монгол Улсаас “Lakva Boxing Promotions” боксын клубийн найман тамирчин оролцсон. Тоглолтын үеэр тус клубийн тамирчин Ж өрсөлдөгчөө хүнд цохиулсны улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн сар гаруйн өмнө ухаан орсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн тус тэмцээний үеэр рингийн эмч байгаагүйн улмаас монгол тамирчин анхны тусламж авч чадалгүй биеийн байдал нь хүндэрч цус харвасан байж болзошгүй байгаа. Иймд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, тоглогч Ж-ын дасгалжуулагч Д.Лхагва нар өмгөөлөгч авч БНСУ-ын Korea boxing east /KBS/ мэргэжлийн боксын холбоотой дээрх асуудлаар маргаан үүсгээд буй. Тиймээс бид энэ талаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагватай ярилцаж байсан билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл Монгол боксын тоглогч Б.Ж-ын биеийн байдал ямар байгаа талаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагвагаас тодрууллаа. 

Тэрбээр "Биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарч болохоор болсон. Гэхдээ одоогоор солонгосын эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн нь дээр гэж үзээд эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Хөл дээрээ босохоор нь Монголдоо авч ирнэ" гэлээ. 




“FLASH SALE” BSB-д

9 цагийн өмнө