Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд Ардчилсан нам Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Ардчилсан Монгол улсын иргэд болон ардчилалыг дэмжигчиддээ баярын мэнд хүргэж байна" хэмээн онцоллоо.
Үргэлжлүүлэн тэрбээр “Ерөнхийлөгч үндсэн дөрвөн зүйлд хориг тавьсан. Нэгдүгээрт, 2020-2024 онд хэрэгжих хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хориг тавьсан. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж буй асуудалд, гуравдугаарт Ирээдүйн өв сантай холбоотой асуудалд хориг тавьсан. Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн тавьсан дөрвөн хоригоос Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хэсгийг хүлээж авна гэсэн байна. Ардчилсан нам Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг анхнаас нь эсэргүүцэж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Ерөнхийлөгчийн тавьсан бусад хоригийг ч хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байна” гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ