Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зургаадугаар сарын 19-нд эхэлж, 10 өдөр үргэлжилэн өчигдөр /2023.06.29/ хаалтаа хийлээ.
Хөдөө орон нутагт анх удаа, тэр дундаа Баянхонгорт болсон хүүхдийн спортын наадамд 21 аймаг, есөн дүүргийн 11-18 насны 5000 гаруй тамирчин чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, спорт бүжиг, байт харваа, бадминтон, гандбол, таеквондо гэсэн спортын 23 төрөлд хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
“Нөхөрлөе, Хөгжье, Хамгаалья” уриан дор зохион байгуулсан тус наадам 197 жин болон зайд 1500 медалийн эздийг шалгаруулахаар 17 спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Наадамд Хан-Уул дүүргийн баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл, нийт 72 медальтай багийн дүнгээр тэргүүлж, Сүхбаатар дүүрэг 21 алт, 19 мөнгө, 21 хүрэл медальтай хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Баянзүрх дүүрэг 17 алт, 16 мөнгө, 37 хүрэл медальтай гутгаар байрт орсон байна.