"Допинг хэрэглэсэн талаараа Э.Оюунболд тайлбар өгөөгүй. Харин Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар хүлээн зөвшөөрсөн

"Допинг хэрэглэсэн талаараа Э.Оюунболд тайлбар өгөөгүй. Харин Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар хүлээн зөвшөөрсөн

Сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал болж, хуралдаанаар Монгол улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг үндсэн дүрэмд заасны дагуу олонхийн шийдвэрээр гаргасан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад "Сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдээс гурван бөхөөс допинг илэрсэн. Допингийн үндэсний дүрэм батлагдахаас өмнө нь Үндэсний баяр наадмын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулдаг байсан. Харин Допингийн үндэсний дүрмээр батлагдсанаар допингийн асуудлыг үүгээр зохицуулж байгаа. Энэ дагуу допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцсон.

Э.Оюунболд Арслан өнөөг хүртэл энэ талаара тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Харин Харцага Ц.Мөнхбаяр, Арслан Б.Өсөхбаяр нар ханиад хатгаа хүртсэн тул эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн хэмээн гэм буруугаа хүлээж, эмчийн бичгээ өгсөн" гэлээ.