Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг зургаадугаар сарын 19-29-ны хооронд Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Тус наадамд жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөгийн 3х3, уран гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг зэрэг 23 төрөлд зохион явуулсан бөгөөд нийт 7000 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Өрсөлдсөн олон хүүхэд багачуудын дундаас Хан-Уул дүүрэг “Орчлон” сургуулийн тамирчин Э.Эрхэс онцгойрч, усанд сэлэлтийн ганцаарчилсан төрөлд 12 алтан медаль, багийн төрөлд нэг алтан медаль хүртсэнээр хүүхдийн спортын зуны Vll наадмыг 13 алтан медальтай өндөрлүүлж байгаа аж.