Монгол Улсын эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын Хандан хотод зохион байгуулагдаж буй 21 хүртэлх насны "FIBA 3х3 Ази Номхон далайн орнуудын "Nations League" тэмцээний STOP 4-ийн эхний тоглолтдоо АНУ шигшээ багийг хожлоо.
Баг тамирчид найман удаа хоёр онооны шидэлт амжилттай гүйцэтгэж, тоглолтын төгсгөлд тооны харьцааг 21-19 болгож ялалт байгууллаа.