ЦЕГ: Ламхай нарын шинжилгээний дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дэлгэрэнгүйг прокурорын зөвшөөрлөөр мэдээлнэ

ЦЕГ: Ламхай нарын шинжилгээний дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дэлгэрэнгүйг прокурорын зөвшөөрлөөр мэдээлнэ

Гандантэгчинлэн хийдэд шавилдаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй тухай мэдээлэл гараад буй. Мэдээллийн дагуу ламхай нарыг шинжилгээнд хамруулсан. Тэгвэл ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүд дотуур байрандаа хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан талаар цахим сүлжээнд иргэд мэдээлсэн. Үүний дагуу тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар бүртгэж шалгаж эхэлсэн. Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурав, үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдаж байгаа. Хэргийн явцын талаар прокурорын байгууллагад танилцуулснаар харъяаллыг мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл болон бусад төрлийн үйлчилгээг холбогдох байгууллагууд үзүүлж байна. Тухайлбал, шаардлагатай зарим хүүхдийг түр хамгаалах байранд байршуулах зэрэг ажиллагаа хийгдэж байна. 

Хохирогч гурав, хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрөв гээд нийт долоон хүүхэд шинжилгээ өгсөн.

Тэдний шинжилгээний хариу бүрэн гарсан. Хариуг прокурорын зөвшөөрөлтэйгээр мэдээлнэ. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн гэх болон үйлдсэн гэх хүүхдүүдээс гадна Ганданд шавилж бусад хүүхдүүдийг ч шинжилгээнд хамруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэсэн юм. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө