Юань төгрөгийн своп хэлцлийг дахин сунгана

Юань төгрөгийн своп хэлцлийг дахин сунгана

Монгол Улсын Төв банк, БНХАУ-ын Ардын банктай 2011 оноос юань төгрөгийн своп хэлцэл байгуулж байсан. Ингэснээр 2014 онд дээрх хэлцлийн дүн 15 тэрбум юаньд хүрчээ. Гурван жилийн дараа төгрөгөөр солилцсон юаниа эргүүлэн Хятадын Ардын банкинд төлөх нөхцөлтэй хэлцэл байгуулж байсан.

Гэвч 2014 оноос хойш Хятадын Ардын банктай байгуулсан юанийн своп хэлцлийн хугацааг манай талын саналаар гурван удаа буюу 9 жил сунгажээ. Хамгийн сүүлд 2020 онд сунгасан хугацаа 2023 оны долдугаар сарын 1-нд дуусна. Тиймээс Ерөнхий сайдын айлчлалаар своп хэлцлийн хугацааг дахин сунгах асуудлыг хөндөж, шийдвэрлэх асуудал бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 26-аас долдугаар сарын 1-н хүртэл БНХАУд албан ёсны айлчлал хийх тов гарч, бэлтгэл ажилдаа оржээ.

2023 оны долдугаар 1-нээс өмнө талууд "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-г сунгахгүй бол Монголын Төв банк 6 их наяд орчим төгрөгтэй тэнцэх эх үүсвэрийг Хятадын ардын банкинд төлөх шаардлагатай болно.