СУРВАЛЖИЛГА: “Мөнхдалай Энержи” компани “Боомтын сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж, өөрийн ₮1,6 тэрбумаар “Бичигт боомт”-ын терминал, автозамыг шинэчилжээ

СУРВАЛЖИЛГА: “Мөнхдалай Энержи” компани “Боомтын сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж, өөрийн ₮1,6 тэрбумаар “Бичигт боомт”-ын терминал, автозамыг шинэчилжээ

Засгийн газраас "Боомтын сэргэлтийн бодлого"-ынхоо хүрээнд 39 боомтоо шинэчилж, идэвхтэй үйл ажиллагаанд шилжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2024 онд багтаан Сүхбаатарын Бичигт, Увсын Боршоо, Сэлэнгийн Алтанбулаг боомтыг автозам, төмөрзамтай холбохоос эхлээд гаалийн хяналтын бүс орчмыг шинэчлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Стратегийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой боомтуудаасаа эхэлж “гоё” болгож буй нь энэ. Ер нь экспортын хэмжээгээ нэмэгдүүлье, мөнгө сайн олъё л гэвэл гарцаа нэмэхээс өөр аргагүй. Харамсалтай нь бид өнгөрсөн 30 жилд боомтуудаа хаяж, ганц Эрээн-Замын-Үүд гэсэн гарцтай байсны зовлонг ковидын үед л мэдэрсэн.

ВИДЕО: 

-САЙЖРУУЛСАН 40 КМ АВТОЗАМ ТАВЬЖ, БИЧИГТ БООМТЫН ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ЗАМЫГ ӨРГӨТГӨН, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЦЭГИЙГ ШИНЭЧИЛЖ, НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Гэхдээ Засгийн газар дангаараа боомтуудаа шинэчлэхэд хөрөнгө мөнгөний хувьд хумигдмал, цаг хугацаа ч их орох учир хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж, хамтарч эхлээд байна. Яг өнөөдрийн байдлаар л гэхэд Сэхээ, Ханги боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшил хийж гүйцэтгэж байгаа юм. Үүнтэй адилаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших "Бичигт боомт"-ыг шинэчлэхэд хувийн хэвшил өөрийн хөрөнгөө оруулж, автозам болон гаалийн хяналтыг талбайд шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байх Хулман нуурын нүүрсний орд газрын “Өгөөмөр”-ийн уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Мөнхдалай Энержи" компани өөрөөсөө 1,6 тэрбум төгрөгийг гарган 40 км сайжруулсан автозам, "Бичигт боомт"-ын гаалийн хяналтын бүсийн замыг өргөтгөн, талбай, хашааг засварлаж, хяналт шалгалтын тримналыг шинэчилж, нэмэгдүүлжээ.

Бичигт боомт. 2023.06.14

Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 90 км-т байх "Бичигтийн боомт"-ын тухайд нөхцөл байдал хүнд, нүүрс, шороо холилдон бужигнасан газар. Өмнө нь тус боомт нь шалган нэвтрүүлэх хоёр л гарцтай, түүгээрээ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх гэж урт дугаарлуулдаг зэрэг хүндрэлтэй байж. Зам нь ч нарийн, хашаа, хайс хуучных гээд асуудал их байсан байна. Харин “Мөнхдалай Энержи” компани өөрөөсөө 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөө гаргаж, Засгийн газрын “Боомтын сэргэлтийн бодлого”-ыг хувийн хэвшил дэмжиж, улсын төсөв харалгүйгээр ажил хийж болдгийн  сайн жишгийг тогтоожээ. 

-“БИЧИГТ БООМТ”-ЫН НЭВТРЭХ ЧАДВАР НЭМЭГДЭЖ, НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНУУД НЭГ ЗАМААР АЮУЛГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖ НЭЭГДЭН, МАЛЫН БЭЛЧЭЭР ТАЛХЛАГДАХААС СЭРГИЙЛЖ, НӨЛӨӨЛЛИЙН БҮСЭД АМЬДАРЧ БУЙ АЙЛ, ӨРХҮҮДИЙН АМЬДРАХ ОРЧИН САЙЖРАХ ЭЕРЭГ НӨЛӨӨГ БИЙ БОЛГОСОН БАЙНА-

“Мөнхдалай энержи” компанийн бүтээн байгуулалтын үр дүнд “Бичигт боомт”-ын нэвтрэх чадвар нэмэгдэж, нүүрс тээврийн автомашинууд нэг замаар аюулгүй зорчих боломж нээгдэн, малын бэлчээр талхлагдахаас сэргийлж, нөлөөллийн бүсэд амьдарч буй айл, өрхүүдийн амьдрах орчин сайжрах эерэг нөлөөг бий болгосон байна. Энэ талаар тус компанийн захирал Г.Ариунболд “Манай компани Боомтын сэргэлтийн бодлогыг дэмжиж ажиллаж байна. Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж бусад компаниуддаа үлгэр дууриалал болох зорилгоор тус ажлыг хийж гүйцэтгэсэн” гэсэн юм. Тус боомтоор өдөртөө 200 гаруй нүүрс тээврийн машин нэвтэрч байгаа юм. Уг тоог улам нэмэгдүүлэхэд ч энэ ажил нөлөөлнө гэдгийг албаныхан хэлж байна. 

Бичигт боомт. 2023.06.14

Хувийн хэвшил Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж, өөрийн хөрөнгөөр боомтын дэд бүтцийг шинэчлэн барьсан нэгэн сайн жишээ нь “Мөнхдалай энержи” компанийн энэхүү бүтээн байгуулалт. Харин Засгийн газрын хувьд “Боомтын сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах зарчмыг баримталж, эрх зүйн орчныг сайжруулна гэдгийг Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга онцолж байлаа. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө