УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл танилцуулахдаа "-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл эрүүл мэнд, боловсролын салбарт хөгжиж байгаа улс оронд олгодог. Монгол Улсын эрүүл мэндийн салбар 6 дахь удаагийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах гэж байна. Эрүүл мэндийн тусламж, хүртээмж хангалтгүй байгаа. Энэ удаагийн хөтөлбөрөөр 6 өрхийн эрүүл мэндийн төвийг нийслэлийн алслагдсан хороодод байгуулна. Өөрөөр хэлбэл, гурван хорооны дунд нэг өрхийн эмнэлэг байсан. Жишиг өрхийн эмнэлэг байгуулна. Алслагдсан хороодын иргэдэд өрхийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна 10 аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэнэ. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбар тогтолцоогоороо өөрчлөгдөж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт мөн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг байгуулж, хүлээж авах гэж байна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг шинээр байгуулна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг орон нутагт байгуулж, онлайнаар холбогдон, яаралтай тусламж үзүүлдэг болно. Өрхийн эмнэлгийг байгуулахад 522 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс гаднын зээл, тусламжийг авахаас шаардлагагүй.