Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалыг УИХ, Засгийн газрын олон гишүүдээс эхлээд төрийн байгууллагын дарга, хотын дарга, сэтгүүлчид гээд олон зуун хүмүүс дагалдан МИАТ ТӨХК-ийн Боинг онгоцыг хөлөглөн явцгаажээ.
Айлчлалын зорилго маш энгийн 12 баримт, санамж бичигт гарын үсэг зурах, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа газийн хийн хоолойг Монгол орны газар нутаг дээгүүр дайруулаач гэх хүсэлтээ дахин илэрхийлэх байж.
Монгол, Оросын хооронд байгуулсан санамж бичгүүдэд Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ч.Улаан сайд нар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, “Улаанбаатар төмөр зам” дарга Д.Жигжиднямаа, “Эрдэнэс Монгол -ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү нарын 10 орчим хүн л чиглэл, чиглэлээрээ гарын үсэг зурсан байна.
Баримт бичигт гарын үсэг зурсан албан тушаалтнуудын мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Гэтэл айлчлалд явсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Н.Цэрэнбат, Д.Сумьяабазар, Хотын дарга С.Амарсайхан нарын албан тушаалтнууд тус айлчлалд явсан ч тэд ямар ч ажлын зорилгогүй явсан нь хэвлэлд гарсан албаны мэдээллээс харагдана. Тэд айлчлалд дагалдан явж ОХУ-д зугаалав уу гэсэн хардлага ч нийгэмд бий болоод байна. Мөн төдийлөн үр дүнтэй болоогүй айлчлалд УИХ-ын гишүүд ийм олуулаа дагалдан явах ямар шаардлага байв гэх иргэд ч байна.
Хүрэлсүхийн айлчлалыг далимдуулж, оросод зугаалж яваа нөхдүүдийг сайн хараад ав! pic.twitter.com/IkvRPr4taR
— В.Jargalsaikhan (@jargalsaihanBNN) December 5, 2019
Бойнг дүүрэн явсан сэтгүүлчдийн хэсэг нь. Цаана нь урлагийхан, улс төрийхөн тэгээд ыас Сүнээ яваа. Улсын мөнгө уйлахгүй нь сайхан юм pic.twitter.com/5lfhltkqh1
— Сэдбазарын Балдан (@Baldansed) December 5, 2019