“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн шинэ орон сууц болон хаус, оффис, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид оролцдог “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” хэсгийн үзэсгэлэн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр 12 цагт “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ.

Үл хөдлөх хөрөнгийн 2023 оны 1-р улирлын судалгаагаар нийт 67958 айлын 353 төсөл хэрэгжиж байгаагаас 55719 айлын 253 төсөл захиалга авч байгаа бөгөөд шинэ орон сууцны дундаж үнэ 3,7 сая байна. Эдгээр захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдээс 100 гаруй төсөл нь тус үзэсгэлэнд оролцох бөгөөд орон сууц, амины орон сууцны харьцуулсан үнэ ханшийн судалгааг үзэсгэлэнгээс авах боломжтой.

Тус үзэсгэлэн нь оролцогчдод нэг цэгээс төслүүдээ танилцуулах, борлуулалт хийх боломжийг бүрдүүлдэг бол иргэдэд ипотек болон компанийн хувь лизингд хамрагдах боломжтой хаус, шинэ орон сууцны шилдэг төслүүдтэй танилцах, амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэх, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үл хөдлөх хөрөнгийг сонгоход “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн танд туслах болно.

Гурван өдрийн турш үргэлжлэх тус үзэсгэлэн, яармагийг давтагдсан тоогоор 50,000 иргэн үзэж, сонирхдог бөгөөд үзэсгэлэнд оролцогч болон иргэдэд зориулан салбарын мэргэжилтнүүдийг урин үнэ төлбөргүй илтгэлүүдийг үзэсгэлэнгийн тайзнаас тодорхой цагийн хуваарийн дагуу хүргэдэг уламжлалтай.

Тухайлбал, шинэ орон сууц, амины орон сууцны зах зээл, үнэ ханшийн судалгаа, амины орон сууцны чиг хандлага зэрэг холбогдох сэдвийн хүрээнд илтгэлүүд явагдах бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дараах илтгэлүүд тавигдах болно.