Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4...+1 градус дулаан, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +3...+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.