ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ны /2022.09.24/ өдөр гарсан билээ.
Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэээс ОХУ-ын иргэн Д-д 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин шүүгдэгч Д нь анхан шатны шүүхийн уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Түүний уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байдаг.