Иргэн Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр түүнийг цагдан хориод байсан. Тэгвэл Д.Монголхүү уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэв. Шүүхээс Д.Монголхүүг нэн яаралтай суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцох шийдвэр гаргалаа.
