Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Ш.Солонго, Н.Чинбат нарын нэгийг даргаар сонгоно

Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Ш.Солонго, Н.Чинбат нарын нэгийг даргаар сонгоно

Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанааар хүрэлцэн ирээгүй учраас  хуралдаан хойшлогдсон  бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 11 цагаас хийхээр болсон билээ.

Эрх баригчдын зүгээс Н.Чинбатыг Цэцийн даргад “зүтгүүлж” байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Солонгыг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий.

Ш.СОЛОНГО НЬ 1962 ОНД УЛААНБААТАР ХОТОД ТӨРСӨН.

Боловсрол:

  • 1979 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
  • 1984 онд Москвагийн Их сургууль,
  • Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1984-1992 онд Сайд нарын зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн;
  • 1992-1996 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч;
  • 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт, ахлах референт;
  • 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга;
  • 2008-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:

  • Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Н.ЧИНБАТ НЬ 1956 ОНД УЛААНБААТАР ХОТОД ТӨРСӨН.

Боловсрол:

  • 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
  • 1979 онд МУИС-ийн хуулийн анги,
  • Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр

Ажилласан байдал:

  • 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
  • 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
  • 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
  • 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
  • 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.

 Улсын дээд шүүхийн санал болгосноор:

  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.