ШУУРХАЙ: “Нарны гүүр”-ээс үсэрч, амиа хорлохыг завдсан эрэгтэйг буулгаж, авран хамгаалжээ

ШУУРХАЙ: “Нарны гүүр”-ээс үсэрч, амиа хорлохыг завдсан эрэгтэйг буулгаж, авран хамгаалжээ

Өнөөдөр /2023.05.07/ 17:00 цагийн орчимд Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Нарны гүүр”-ээс 30 насны эрэгтэй хүн унаж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна.

Учир нь “Нарны гүүр”-ний орчимд авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, гүүрний доор хийлэгч дэр байршуулж, гүүрэн дээр зогссон эрэгтэйг буулгахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж буй гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гараад байна. Харин тус хэрэг явдлын талаар төрийн байгууллагаас албан ёсны мэдээллийг өгөөгүй байна. Иймд бид зарим эх сурвалжаас тодруулахад, "амиа хорлохыг завдсан иргэнийг аюулгүй буулгаж, авран хамгаалсан" гэлээ.