Өнөөдөр /2023.05.07/ Баянзүрх дүүрэгт байрлах “Жуков”-ын хөшөө дээр орос болон монгол иргэд цуглаж “Мөнхөд дурсагдах дайчид” хэмээх жагсаал зохион байгуулж, энэ үеэр ОХУ-д төгсөгчийн Монголчуудын холбооноос “Украин дахь Оросуудад туслах”-ыг уриалж байжээ. Тус жагсаалыг зарим иргэд ихээхэн эсэргүүцэж, “Дайныг дэмжсэн жагсаал цагдаагийн хамгаалалт дор болж байна" хэмээн шүүмжилжээ.
Учир нь өнөөдөр мөн “No war” хөдөлгөөний залуус манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна талбайд дайныг эсэргүүцэж, уламжилтад бямба гараг бүрийн ээлжит жагсаалаа хийсэн байна.
Энэ үеэр тэдэнд цагдаагийн байгууллагаас зарим шаардлагыг тавьсан бол, тэднийг эсэргүүцсэн зарим иргэд халдаж, үймээн самуун ч дэгдээсэн байна. Мөн энэ үеэр Орос дипломат албаны хүн ирж, “No war хөдөлгөөний залуусыг иргэний үнэмлэхээ үзүүл, та нар чинь баатрууд биз дээ” хэмээн зургийг нь авч байжээ.
Зарим Ояанууд Ороzыг хамгаалж Монгол хүнээ ч алахад бэлэн гэдгийг энэ хүнээс харж болон худ эх оронч, нацистууд, босоо хөхдгүүдээс ч харж болно. Тэд ярилцахаар мухардалд орчихдог тул шууд хүч л хэрэглэж мэднэ ????
— ¯\_(ツ)_/¯ (@fuckthesystemgl) May 7, 2023
pic.twitter.com/kyEnasXLnV
Орос дипломат албаны хүн:Иргэний үнэмлэх ээ үзүүл?
— Б.Билгүүн БаБи (@Babibabiclub) May 7, 2023
Та нар чинь баатрууд биз дээ зургаа авахуул.(хүүхдүүдээ дагуулсан иргэдийн хүүхдийн зургийг өөдөөс харж байгаад дарав,иргэд наад хүн чинь хэн юм бэ? Зургийг нь устгуулаач ээ) цагдаа тоосонгүй. pic.twitter.com/eNr7fSbhdw