Өнгөрсөн жилийн гуравдугаар сард /2022.03/ Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг баривчилж байсан.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга Л.Цолмонгэрэл нар нь өөрсдийн хамаарал бүхий үйлчилгээний газраар дамжуулан амралт, сувиллын газарт мөнгө шилжүүлж, үйлчлүүлээгүй 500 орчим иргэдийг амарсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж, тэдний өмнөөс халамжийн сангаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт холбогдсон учир тус ажиллагааг явуулж, нэр бүхий хүмүүсийг барьвчилсан байдаг.
Нийслэлийн прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.