“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" өдөрлөг болж байна

“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" өдөрлөг болж байна

Тусгаар тогтнолын ордонд “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" нээлттэй өдөрлөг өнөөдөр болж байна. Энэ өдөрлөгийг  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ.


Өдөрлөгт гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуус өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа их, дээд, сургуулийн оюутнуудтай хуваалцаж, гадаад улсад суралцахад анхаарах зүйлс, улс хоорондын харилцаа зэрэг зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа ажээ. Тус өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.