ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ

ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ

"Шувуу" ажиллагааны хүрээнд Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн сарын 5-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирч, цагдан хорьсон билээ.

Прокурорын байгууллагаас Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.