ШУУРХАЙ: Дорнодод түймэр унтрааж байсан Хил хамгаалахын 8 алба хаагч түлэгдэж, дөрвийнх нь биеийн байдал хүнд нийслэлд хүргэгдэн иржээ

ШУУРХАЙ: Дорнодод түймэр унтрааж байсан Хил хамгаалахын 8 алба хаагч түлэгдэж, дөрвийнх нь биеийн байдал хүнд нийслэлд хүргэгдэн иржээ

Дорнод аймгийн Чойбалсан, Булган, Чулуунхороот суманд  гарсан хээрийн түймрийг унтрааж байсан хил хамгаалах байгууллагын алба хаагчид түймрийн улмаас түлэгдэж, хүнд гэмтжээ. 

Тодруулбал,  энэ сарын 01 /2023.05.01/-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан, Булган, Чулуунхороот суманд хээрийн түймэр гарсан байна. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчид болон хил хамгаалах байгууллагын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа аж.

Тухайн алба хаагчид Чулуунхороот сумын нутагт гарсан түймэр унтрааж байх үед нь салхи хүчтэй огцом эргэсний улмаас хил хамгаалах байгууллагын найман алба хаагч галд өртөж, 2 алба хаагч хүнд, 2 нь хүндэвтэр, 4 алба хаагч дунд зэргийн түлэгдэлд өртсөн байна. 

Иймд түймэрт өртсөн алба хаагчдыг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ171Е загварын нисдэг тэргээр тээвэрлэн Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д өнгөрөгч шөнө яаралтай авчирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Мөн түймэр гарсан хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа ажээ.

Үйл явдлын гэрэл зургийг twitter.com/Battulga_munkh хаягаас ашиглав. 2023.05.03