Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн сарын 5-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирч, цагдан хорьсон билээ.
Т.Бадамжунайг цагдан хорьсон хугацаа энэ сарын 7-ны өдөр дуусах учир түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэнэ гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Үүнээс үзэхэд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх нь энэ 7 хоногт шийдэгдэх аж.