ХХБ-наас $2 саяыг залилсан Б.Бямбадоржийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

ХХБ-наас $2 саяыг залилсан Б.Бямбадоржийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилж, улмаар шалгагдаж байхдаа оргон зайлаад байсан Б.Бямбадоржийг цагдаагийн байгууллагаас 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилж байсан.

Улмаар түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ. Тэгвэл түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, Бямбаагийн Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.