УИХ, Засгийн газрын гишүүн асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “Худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан” байж болзошгүй тухай бид өчигдөр мэдээлсэн. Учир нь тус мэдээллийг бид хэд, хэдэн эх сурвалжаас авсан ч албаны эх сурвалж /Цагдаагийн байгууллага/-аас тодруулж, баталгаажуулж чадаагүй юм.
Харин бидний өчигдөр нийтэлсэн “Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан уу” мэдээлэл баримтаар баталгаажиж байна.
Учир нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр өөрийн твиттер хуудастаа “Хэвлэлийнхэн гүтгэж элийрэх нь дүүрч, @BuBaatarkhuu /ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү/-д, харин цагдаагийн байгууллага намайг худал ярьсан хэмээн гүтгээд, бүр яллаж, торгох гээд байгааг зөвшөөрөшгүй! Хэрэв эзэн нь апу Батсайхан болон @tolin555 зөвшөөрвөл @Lodoisambuu /Улаанбал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу/ тай live улаан балдахад би бэлэн” гээд Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд өөрийнхөө /Н.Номтойбаяр/ зүгээс энэсарын 25 ны өдөр гаргасан хүсэлтийн хамтаар нийтэлжээ.
Тус хүсэлтдээ тэрээр: Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг 3 удаа өгснөө дурдаад, хүсэлтийнхээ төгсгөлд, “Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн Прокурорын газарт гаргаж өгөхийг хүсч байна” гэжээ.
Хэвлэлийнхэн гүтгэж элийрэх нь дүүрч, @BuBaatarkhuu -д, харин цагдаагийн байгууллага намайг худал ярьсан хэмээн гүтгээд, бүр яллаж, торгох гээд байгааг зөвшөөрөшгүй! Хэрэв эзэн нь апу Батсайхан болон @tolin555 зөвшөөрвөл @Lodoisambuu тай live улаан балдахад би бэлэн! pic.twitter.com/YaProDYF1K
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) November 28, 2019