ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Ялалтын парад” тавдугаар сарын 09-ний /2023.05.09/ өдөр болох талаар мэдээлжээ.
Тус парадын эхлэх цаг нь тодорхойгүй байгаа ч телевизийн нэвтрүүлэг Москвагын цагаар 10:00 цагаас эхлэх аж. Ялалтын парадыг 2005 онд хамгийн их буюу дэлхийн 50 улс, орны удирдагч үзэж байсан. Мөн өмнөх жил гадаадын удирдагчдаас огт уриагүй байна. Харин 2023 оны “Ялалтын парад”-д Кригиз улсын ерөнхийлөгч Садыр Жаппаров ирж магадгүй талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.