Хятад Улс сарны дээжийг Орос, Франц улсуудтай хуваалцсан гэж Хятадын Үндэсний сансар судлалын газар (CNSA) Даваа гарагт /2024.04.24/ мэдэгдлээ.
CNSA хэлэхдээ, “Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын эхээр Хятадад айлчлах үед Хятад улс шинжлэх ухааны зорилгоор 1.5 грамм сарны дээж бэлэглэсэн. Мөн 2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Хятадад айлчлах үеэр Хятад улс Орост шинжлэх ухааны судалгаанд зориулж 1.5 грамм сарны дээж бэлэглэсэн. Үүний дараа 2023 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчлах үеэр Орос Хятадад хариу болгон сарны дээж бэлэглэсэн” гэв.
Хятадаас Орос, Францтай хуваалцсан сарны дээжүүд нь 2020 оны арванхоёрдугаар сард Хятад Улс сарнаас авчирсан дээжүүдийн нэг хэсэг юм. Мөн тус сард CNSA сарны дээжийн менежментийн журмыг боловсруулж, шинжлэх ухааны ололтуудыг нээж эхэлсэн билээ. Уг сарны дээжийг судлах ажилд Австрали, Орос, Франц, АНУ, Их Британи, Швед зэрэг орны эрдэмтэд оролцсон байна.
Сарны дээжийг хуваалцах, хамтарсан судалгаа хийх нь сарны үүсэх, хувьсал үл мэдэгдэх ертөнцийг судлах чухал үйл ажиллагаа гэдгийг CNSA онцоллоо. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.