Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам дотоодын компаниудын газрын ховор элементийг олборлох, боловсруулах төслүүдийн анхны зардлын тал хувьд дэмжлэг үзүүлэхээр болсныг “Nikkei Asia” мэдээллээ.
Үүнд лити, марганц, никель, кобальт, бал чулуу болон бусад газрын ховор элементүүд багтжээ. Энэхүү санаачилга нь цахилгаан автомашины хөдөлгүүр, цэнэг хураагуурт ашигладаг түүхий эдийн нийлүүлэлтийг бататгах зорилттой холбоотой аж.
Японы хувьд бусад улсын адил гол түүхий эдийн нийлүүлэлтийн чиглэлд БНХАУ-аас хамаарлаа бууруулахаар төлөвлөж байгаа юм.
Төрөөс дэмжлэг авах уурхайнуудын чанар, ашгийн бололцоог геологийн судалгаагаар дамжуулан тодорхойлохыг "Nikkei" мэдээлжээ. Уурхайн хөгжүүлэлт болон боловсруулах үйлдвэр байгуулах төслүүд аль, аль нь дээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
Одоогоор дэлхийн ховор элементийн боловсруулах үйлдвэрлэлийг тал хувийг БНХАУ эзэлдэг. Тэр дундаа лити болон кобальтын боловсруулах үйлдвэрлэлийн 60-70 хувийг, цэнэг хураагуурын катодын боловсруулах үйлдвэрлэлийн 70 хувь нь төвлөрч байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаанаас харж болох юм. Япон улсын Засгийн газраас дэмжлэг авах компаниудыг хамгийн багадаа таван жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахыг шаардахыг "Nikkei" мэдээлжээ.