УИХ-ын чуулган хуралдаанаар С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр амьжиргааны түвшинг нь харгалзан олгож байсан хүүхдийн мөнгийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болж байгаа юм. Үүнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2020 оны төсөвт суулган баталсан.
Тогтоолын төслийг санаачлагчид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авна гэж тооцжээ.