Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд баригдаж буй барилгын хоёр давхраас хүн унаж нас баржээ.
Тодруулбал, Өнөөдөр /2023.04.18/ Мөнххаан сумын шинээр баригдаж буй захиргааны барилгын хоёр давхраас хүн унаж нас баржээ. Тус барилгыг Улаанбаатар хотын компани гүйцэтгэж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ХАБ-ын инженергүйгээр барилгын ажил эрхэлж байсан гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.