"Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчрах хүний тоо дахин 18-аар нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Б.Баттулга БНХАУ-аас Замын-Үүдийн боомтоор автомашинаар орж ирсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Баттулгыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлт гаргасан “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Пирамид орд” ХХК, “НВЦ” ХХК, “Бэрэн групп” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд тэрбээр өнгөрөгч оны долдугаар сарын 07-ны өдөр Бүгд найрамдах Турк улс руу хил гарсанаас хойш эргэж ирээгүй байсан аж.