АУДИТЫН ДҮГНЭЛТ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800 сая төгрөг Анод банкны, 3.8 тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай хамт "алга болсон" зөрчил илэрчээ

АУДИТЫН ДҮГНЭЛТ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800 сая төгрөг Анод банкны, 3.8 тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай хамт "алга болсон" зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газраас Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж, ахуйг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Байгаль орчин, уур амьсгалын сан, Улсын авто замын сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг есөн санд аудитын шалтгал хийж дүгнэлтээ танилцуулж, ил болгосон байна. 

Сангуудад хийсэн аудитын шалгалтын дүгнэлтийг isee.mn мэдээллийн сайт цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг танилцуулж байна. Үндэсний аудитын газраас тус санд хийсэн шалгалтаар хэд, хэдэн зөрчил илэрснийг арилгуулах шаардлага бичгийг хүргүүлжээ.

ТОДРУУЛБАЛ,

  • Анод банк 2005 онд актив хөрөнгөгүй болж, татан буугдах болсонтой холбоотойгоор ХЭДС-аас ажлын байр бий болгох жижиг зээлийг дамжуулан зээлдэх гэрээгээр тус банканд байршуулсан 800 сая төгрөгийг барагдуулах боломжгүй болж Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2015 оны 110 дугаар тушаалаар алдагдал хаах шийдвэрийг гаргасан байна. Дээрх авлагыг барагдуулах талаар Монголбанк, Сангийн яам, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй авлага дансанд үлдэгдлээр бүртгэлтэй байна. 
  • Санхүүгийн тайланд он дамжсан насжилт өндөртэй, эргэн төлөлт удааширсан Капитал банкнаас авах гурван тэрбум, 865 сая төгрөгийн авлагын үлдэгдлийг барагдуулаагүй байна. Жижиг зээл, сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдэлтэй холбоотой авлагыг найдваргүй авлага болохоос өмнө барагдуулах арга хэмжээг авах шаардлагатай байна. 
  • Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар хөтөлбөрөөс санхүүжүүлсэн 18 тэрбум 113 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байна. 
  • ХХААХҮЯ-ны Оёдлын холбоонд 2013 онд олгосон зээлийг эргэн төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан боловч тайлант оны эцэст 14 тэрбум 382 сая төгрөгийн зээлийн авлагын үлдэгдэлтэй байна. 
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны А /54 дүгээр тушаалаар харьяа газар, хэлтсийн алба хаагчдад хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулж, тус сангаас 23 сая 999 мянган төгрөгийн зардал гаргасан байна.