УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг “нүүрсний хэрэг”-т холбогдуулан шалгаж байгаа тул тэдний парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл яг одоо Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын төрийн ордон дахь албан өрөөнд нь АТГ-аас нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
ВИДЕО:
Мөн өнөөдөр тэдний орон байранд үзлэг нэгжлэг орж байгаа ажээ.
Сонирхуулахад, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч, тэд гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгоод УИХ-ын гишүүний албан үүргээ гүйцэтгэж болох тул тэдний төрийн ордны өрөөг хурааж аваагүй байгаа юм.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн УИХ-ын гишүүн
— The ЮҮХҮҮ (@JagaaRT) April 13, 2023
Т.Аюурсайханы гэрт нэгжлэг хийж эхэллээ ? pic.twitter.com/LraKtwTy4m