Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна

Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгаль орчинд ээлгүй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу сануулах арга хэмжээ авна.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдад хамаарах ажлын хүрээнд:

  • Барилгын хогоо ил задгай хаях,
  • Хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлон ашигладаг;
  • Зөвшөөрөлгүй уулын бэл, амыг ухах;
  • Байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын байцаагчийн шаардлагыг эсэргүүцэх;

Үйл ажиллагаа эхлээгүй байхад хашаа татсан аж ахуйн нэгжүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хатуу арга хэмжээ авах үүрэг, чиглэл өгөв.