Авлигатай тэмцэх ажлыг хангах зорилгоор хэрэгжиж буй "Шүүр" ажиллагааны хүрээнд Гаалийн ерөнхий газрын 160 албан хаагчид ажлаас халагдах мэдэгдэл хүргүүлжээ.
Эдгээр 160 албан хаагчид нь:
- Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй,
- Засгийн газраас баталсан орон тооноос хэтэрсэн,
- Өмнө нь авлига, хээл хахуулийн хэрэг холбогдож байсан,
- Тэтгэврийн насанд хүрсэн, тэтгэвэр болон цалингийн давхар орлоготой гэх үндэслэлээр дээрх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ тухайд "Хууль зөрчиж томилогдсон эдгээр томилгоог цэгцлэх нь нэг дэх зорилго. Хоёрт, олон нийтийн мэдээлэлд үндэслэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа, давуу байдлыг бий болгож байгаа хэсгүүдийг чөлөөлнө" гэсэн билээ.