Хүний биед халдаж дээрэм хийсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ

Хүний биед халдаж дээрэм хийсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ

Үл таних хүн араас нь цохиж гар утсыг нь дээрэмдсэн дуудлагаар хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Орбитын тойргийн Тунгалаг центрийн гадна 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны /2023.04.10/ өдрийн 16:00 цагийн үед иргэн Ч.Д-г үл таних хар өнгийн хувцастай эрэгтэй хүн араас нь цохиж Samsung S-9 загварын гар утас, биет 230.000 төгрөгийг нь дээрэмдсэн дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 50 настай, эрэгтэй Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг баривчиллаа.