"Шинжээч эмчийн дүгнэлтээс хамаарч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэхийг шийднэ" гэв

"Шинжээч эмчийн дүгнэлтээс хамаарч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэхийг шийднэ" гэв

Сонгинохайрхан дүүрэг Залуус хороололд “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсан иргэнийг зодож, гэмтээсэн хэрэг энэ сарын 9-ны өдөр гарсан билээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У ливтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавьхад 3-4 охидууд бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсан байдаг.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон холбогдогч нарыг эрэн сурвалжилж, иргэний бие эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гурван эмэгтэйг олж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл эл хэргийн талаар албан эх сурвалжаас тодруулахад "Хохирогч эмэгтэй шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн. Шинжээч эмчийн дүгнэлт хараахан хараагүй байгаа. Хэрэв гэмтлийн зэрэг тогтоогдвол хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгана. Харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулиар асуудлыг шийдэх байх. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.