Дуучин Э.Минжинсор өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны орой хүчирхийлэлд өртсөн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.
Тодруулбал, дуучин Э.Минжинсорын цомгийг авъя гэж дуудсан этгээд түүний гарыг зүсээд, толгойг нь хагалаад зугтсан болохыг тэрбээр өгүүлсэн байдаг. Э.Минжинсор нь халдлагад өртсөн талаараа хуулийн байгууллагад гомдол гаргаагүй аж. Энэ талаар тэрбээр "Хүчирхийлэлд өртсөн учир нь олдсон. Тэр нь Люминотой хамааралгүй юм шүү. Миний эрүүл мэнд хэвийн байгаа. Эвгүй галзуу фэнүүд байдаг юм байна. Ээж болохоор энэ сэдвийг орхилоо. Миний хувьд ерөнхийдөө нам гүм байдаг хүний хувьд уучлал хүсье" гэжээ. Хэдийгээр тэрбээр ийнхүү цахим хуудаснаа бичиж, гомдол гараагүй ч эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.