Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны 2003 онд батлагдсан хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны 2003 онд батлагдсан хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотод байгаа СӨХ-дыг зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох, үл ойлголцлыг зохицуулах зорилготой хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан тухай Нийслэлээс мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн засаг даргын 2023 оны А270 дугаар захирамжаар “СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах” чиглэлээр хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэл Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа 400 гаруй мянган өрхийн тал нь орон сууцанд амьдардаг. Эдгээр иргэдийн амьдрах орчныг сайжруулах, СӨХ-д тавих хяналтыг сайжруулах, Нийслэлийн зүгээс СӨХ-той хамтран ажиллах, тодорхой түвшинд дэмжлэг үзүүлэг чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Иймд 2003 онд батлагдсан хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлыг хэлүүлж байгаа” тул Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг оршин суугчид, СӨХ-д идэвхтэй оролцож, санал ирүүлэхийг уриаллаа.

Уг хуулийг шинэчилснээр:

  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах,
  • Хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах,
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах,
  • Оршин суугч, иргэд, СӨХ-ны харилцан уялдааг хангах,
  • СӨХ-дын эрх зүйн байдлыг тодорхой, ойлгомжтой болгох, тэдгээрт хуулийн этгээдийн эрх олгож, хууль, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн харилцаанд оршин суугчдынхаа эрх ашгийн хамгаалан оролцох боломжийг бүрдүүлэх,
  • Нийслэл, дүүргийн удирдлагаас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ.

ҮЗЭХ: