Өнгөрсөн жилийн гуравдугаар сард /2023.03/ Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан билээ.
Түүнийг нэр бүхий ажилтнуудынхаа хамт халамжийн мөнгө угаасан хэрэгт холбогдож, 500 орчим иргэний бичиг баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байдаг юм. Тэгвэл Нийслэлийн прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.