Б.Энх-Амгалан: Аавыг минь таксинд явж байхад нь гэмт этгээдүүд барьцаалан автомашины тээшинд хийж авч явсан байсан

Б.Энх-Амгалан: Аавыг минь таксинд явж байхад нь гэмт этгээдүүд барьцаалан автомашины тээшинд хийж авч явсан байсан

Таксины жолоочийг “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хуурч, амь насыг нь хөнөөгөөд тээшинд нь нуусан байсан этгээд дахин нэг иргэний биед халдахаар заналхийлж байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байдаг. 

Тодруулбал, Таксины жолоочийг “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хуурч, амь насыг нь хөнөөгөөд тээшинд нь нуусан байсан этгээд нь 2023 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сумруу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг.

Тэгвэл тухайн иргэний ар гэр цагдаагийн байгууллагад талархал илэрхийлжээ. Тус талархалд "Аавыг минь таксинд явж байхад гэмт этгээдүүд барьцаалан автомашины тээшинд хийж, явсныг Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон шуурхай ажиллаж, эсэн мэнд олж өгсөнд маш их баярлаж байна" гэжээ.