Шадар сайд С.Амарсайхан болон ОХУ-ын хийн хоолойн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярыг Шадар сайд С.Амарсайханы гомдлоор яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр товлогдоод байсан юм.
Тэгвэл тус шүүх хурлыг энэ сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулсан байна. Учир нь шүүгдэгч Т.Шинбаяр нь "Шадар сайд С.Амарсайханыг шүүх хуралд биечлэн оролцуулах" хүсэлт тавьсан бөгөөд уг хүсэлтийг шүүхээс хүлээн авсан. Гэвч өнөөдрийн хуралд тэрбээр ирээгүй учир шүүхээс Шадар сайд С.Амарсайханыг дараагийн хуралд албадан авч ирүүлэхээр ийнхүү шүүх хурлыг хойшлуулсан байна.