Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг "Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа билээ.
Тэгвэл түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-аас прокурорт шилжүүлсэн байна. 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байдаг юм.